МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.27

Б.Энх-Амгалан: Монгол улс цөмийн хог хаягдлыг хадгалах боломжтой болсон уу

УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газар нутагт патент, лиценз олгож байгаа. Ойн сан, усны эх, ан амьтан олноороо үрэгдэж дууссан. Энэ ашигт малтмалын лицензээ хязгаарлаж болдоггүй юм уу. Олгох сунгах, түдгэлзүүлснийг сэргээх, нэмэлт зөвшөөрөл олгох эрхийг олгоно гэжээ. Бид нарт байгаа уурхайнууд хангалттай биш үү?

Хуулийн 8.21-т цацрагийн үүсгэвэрийг угсарна, байрлуулна, түрээсэлнэ, үйлдвэрлэнэ, ашиглалтаас гаргана, задлана гэжээ. Цөмийн цацрагийг нутаг дээрээ ингэж болох юм уу. Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлийг нь өгөх юм байна.

Цөмийн бодис импортлох, экспортолно, тээвэрлэнэ, хаягдлыг нь булшилна. Монголд булшлах юм уу? Ийм зөвшөөрөл олгох гэж байгаа юм уу. Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглуулна. 8.3-т хүн амын эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг булахад зориулан газрын хэвлийг ашиглана. Бид чинь бэлчээрийн аж ахуйтай улс шүү дээ. Хөрс бохирдвол ус, өвсөөр ундаалж байгаа мал, амьтан өвчлөх юм биш үү. Эдгээрийг та нар зөвшөөрч байгаа юм уу. Монгол улс цөмийн хог хаягдлыг булшилдаг улс болж хувирах юм уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ