2022.05.27
Хууль, эрх зүй
Ц.Цэрэнпунцаг: Ойн үйл ажиллагаа эрхлэхдээ ямар хүрээнд явуулах вэ
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Иргэдэд хууль ойлгомжтой байх ёстой. Гэтэл иргэд хуулиа ойлгохгүй байна. Болсон жишээг хэлье. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн иргэн Р түлээнд бэлтгэсэн модон дундаа хорхойд идэгдсэн хуурай мод хэдийг огтолсон хэргээр Дээд шүүхэд асуудал нь явж байна. Мөн Их-Уул сумын иргэн Э галын мод бэлтгэхдээ хэмжээнээс хэтрүүлэн ачиж явсан хэргээр шүүхэд дуудагдсан. Энэ асуудлууд уг хуулиар шийдэгдэнэ гэж харж байна.
Хуулиар хориглосноос бусдыг хийж болно гэсэн зарчим одоо үйлчилж байгаа хуулинд алга. Хууль иргэдэд ойлгомжтой байх ёстой гэсэн зарчим хэрэгжихгүй байна.
Нойтон модыг огтлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгоно гэвэл ойлгомжтой байгаа юм. Хуулийн заалт иргэнд ойлгомжгүй байгаа учраас асуудал үүсэж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ
2023.11.23