Хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой болно
2022.06.02
Улстөр

Хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.02\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа. 

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ