2022.06.09

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл бусад хуулиудтай уялдаагүй байгааг тодруулж өгнө үү

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын төрийн албаны тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд хэд хэдэн хуулиудтай давхардсан зохицуулалттай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг хууль санаачлагч танилцуулж байна. Ёс зүйн хэм хэмжээнүүд маань өөрөө тухайн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан ёс зүйн дүрмээр зохицуулагдаж ирсэн харилцааг хуульчлах гарцаагүй тулаад байгаа шаардлага юу вэ? 400 мянган төгрөг өгч байгаа төрийн албан хаагчийнхаа ажиллах орчин нөхцөл, баталгааг хангах үүргээ төр биелүүлээгүй байгаа энэ цаг үедээ ийм давхардсан зохицуулалт оруулж ирэх шаардлага юу вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ