МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Дамдинням НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав
2022.06.13

УИХ-ын гишүүн Г.Дамдинням НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав

УИХ-ын гишүүн Г.Дамдинням НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ахлах зөвлөх Б.Цогтбаатар нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар суурин төлөөлөгчид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгч, цаашид Монголын боловсролын системийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх гарц шийдлийн тухайд хамтран ажиллах чиглэлд саналаа солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсад цахим-хүртээмжтэй- чанартай боловсролын чиглэлээр болон багш нарын ур чадварыг сайжруулах, чадварлаг төгсөгчдийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа онцлов.

Эдгээр төсөл, хөтөлбөрүүдээс холбогдох чиглэлээр Дархан- Уул аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн тухайд ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ