khgankhuyagmn@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.06.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллалаа
Тэрээр Баянгол дүүргийн 13, 18, 19, 11, 14, 23, 25- дугаар хороонуудад амралтын өдрүүдэд ажиллалаа. Энэ үеэр тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэхээр болсон юм.
Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах гэж буй барилга нь дэргэдэх хуучны байруудад сөргөөр нөлөөлж, суулт нуралт үүсгэх эрсдэл учраад байна хэмээх иргэдийн хүсэлтийн дагуу уулзаж, санал хүсэлтийг хүлээн сонслоо. Иймд тус барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагад хяналт, шалгалтыг нарийвчлан явуулах чиглэл өгөхөөр болов.
18-р хороонд 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 43-р байрны дулаалгын төсвийг өөрийн багцад суурилуулсан бөгөөд ажил явцтай нь танилцлаа. Хорооны засаг даргын хүсэлтийн дагуу олон жил хүүхдийн тоглоомын талбайг хувийн эзэмшилд шилжсэнийг зориулалтын дагуу ашиглахыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар боллоо.
19-р хорооны 59-р байрны дулаалгыг суурилуулсны ажил, явцтай танилцлаа. Мөн 61-р байрны явган хүний шат нурж болзошгүй хазайлттай байгаа тул Баянгол дүүргийн Засаг даргад даруй засварлуулах тухай уламжлав.
11-р хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өөрийн багцаар гэрэлтүүлэг суурилуулсны үр дүн, 14-р хорооны 12, 13а, 13б байрнуудын дээврийн засварыг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын өөрийн багцад суурилуулсны үр дүнг шалгах, цаашид хийх ажлууд, 23-р хорооны Бага сургуулийн барилгажилтын явцтай танилцлаа.
Түүнчлэн 25-р хорооны Цоглог хотхонд Сагсан бөмбөгийн талбайг өөрийн багцаар хийсэн үр дүнтэй танилцаж, мөн тус хороонд сургуулийн барилга барих газрыг холбогдох албаны хүмүүстэй шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийлээ.
ШИНЭ
МЭДЭЭ
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ
2024.04.23
Х.ГАНХУЯГ: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой
2024.04.16
Х.Ганхуяг: Өнгөрсөн хугацаанд 41 хуулийн төсөл дээр ажилласан
2024.04.12
Х.Ганхуяг: БГД төрийн өмчийн сургуульгүй үлдсэн 29-р хорооны асуудлыг яаралтай шийдвэрлэнэ
2024.04.05
Х.Ганхуяг: Малчид нь тоонд биш чанарын хойноос явдаг болох тогтолцоо руугаа хэзээ орох вэ?
2024.03.21
Х.Ганхуяг: Улаанбаатар хотод барилгын компаниуд даам гарч, иргэдийг хуурахдаа гаргууд болсон
2024.03.15
Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна
2024.03.12
Х.Ганхуяг: Цагаан сараар ажлын таван өдөр амардаг болвол амьдралд арай ойр байх болов уу
2024.02.16
Х.Ганхуяг: "Цагаан сараар ажлын тав хоног амардаг болох" санаачилгыг гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна
2024.02.16
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нар Казакстан улсад ажиллаж байна
2024.02.01
"Хамгийн сайн сургууль гэртэйгээ ойрхон сургууль" гэсэн зарчмаар тууштай, зүтгэлтэй ажилласан гишүүн
2024.01.25
Х.Ганхуяг: Энгийн хувьцааг эзэмшээд иргэд өмчлөх, өвлөх эрхээ эдлэх үү?
2024.01.16
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.01.16
Иргэдийн шаардлага үр дүнд хүрлээ
2024.01.05
“Алтай хотхон”-д сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ
2024.01.05
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.22
"Өөр өнцөг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг оролцлоо
2023.12.21
“Өрхийн эрүүл мэндийн төв”-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2023.12.14
Баянгол дүүрэгт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2020 онтой харьцуулахад 6,5 дахин нэмэгдсэн
2023.12.11
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 42 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2023.11.17