Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны иргэдээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал сонслоо
2022.06.21
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны иргэдээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал сонслоо

УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах, ажлыг зохион байгуулах тухай" тогтоол батлагдсантай холбоотой Их хурлын гишүүд энэ 7 хоногт тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байгаа билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2022.06.21/ Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд ажиллаж, иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Тэрбээр уулзалтын үеэр "Дахин төлөвлөлтийн хүрээнд хувийн өмчийн газраа орон сууцаар сольж боссон шинэ хороо. Маш их асуудалтай. Дахин төлөвлөлтийн компаниуд газрыг нь хямд үнэлж авсан, чанар муу, ямар ч орчин байхгүй орон сууцууд, нэг ч сургууль цэцэрлэг энд байхгүй" гэдгийг онцлон хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ