МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

LRT төслийг хэрэгжүүлснээр түгжрэл 25 хүртэл хувиар буурна
2022.07.04
Зам, Тээвэр

LRT төслийг хэрэгжүүлснээр түгжрэл 25 хүртэл хувиар буурна

Хотод зорчиж буй автомашины тоо, автозамын сүлжээнээсээ хоёр дахин их болсон. Үүнээс болж та бид өнгөрсөн хугацаанд түгжрэлд 1.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бүтээмжийг салхинд хийсгэсэн.

Тиймээс түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах, алдагдсан боломжоо эргүүлэн авч, иргэн бүрийн бүтээмжийг сайжруулахын тулд LRT төслийг хэрэгжүүлж шинэ төрлийн нийтийн тээврийг Улаанбаатар хотод нэвтрүүлье гэж уриалаад байгаа юм. LRT төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар дурдвал эхний ээлжид цагт 14 мянган иргэнийг тээвэрлэж, шинээр 800 ажлын байр бий болно. Ингэснээр түгжрэл 25 хүртэл хувиар буурах боломжтой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлж байна.

 Монгол улсын хүн амын 47.6 хувь оршин суудаг Улаанбаатар хотын номер нэг тулгамдсан түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх LRT төсөл, мөн хотын Шинэ тойрог зам барих төслийг Нийслэлийн төлөөлөгчид хэлэлцэн дэмжсэн байна. Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын автомашины тоо, авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэдэг тооцоо судалгаа байгаа учраас дээрх хоёр төслийг хэрэгжүүлж байж хот гэх том айл түгжрэлээс салж нийгэм, эдийн засгийн байдлаа сайжруулан тэлэх боломж бололцоо бүрдэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ