2022.07.05

Б.Энхбаяр: Байнгын хороо байхад түр хороо байгуулах шаардлага юу байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар  Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Түр хороо тодорхой зөрчил, маргаан дээр байгуулагддаг байсан одоо байнгын хороодын эрхлэх асуудлаар байгуулагдаж эхэллээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо гэж манайд байгаа. Энэ байнгын хорооны юу болохгүй болоод хөдөө аж ахуйг дэмжих түр хороо байгуулж байгаа вэ? Энэ хороо чинь хөдөө аж ахуйг л дэмжих хороо шүү дээ. Дэмжихгүй байгаа юм уу. Хоёрдугаарт, хүнс хөдөө аж ахуйн үнэ гадаад нөхцөл байдлаас хамаарч өснө. Их хурал энэ үнийг өсөж байна, буурч байна гэсэн асуудал руу орчих юм биш байгаа.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ