Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан баг хамт олон дүүргийн 22,32 дугаар хороонд ажиллалаа
2022.07.06
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан баг хамт олон дүүргийн 22,32 дугаар хороонд ажиллалаа

Уулзалтад тус хороодын хэсгийн ахлагч, зохион байгуулагч, хорооны удирдлагууд байж тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Анхан шатны байгууллагын хэсгийн ахлагчаас эхлээд хорооны Засаг дарга, дүүргийн бүх алба хэлтэс, удирдлагууд бид бүх шатандаа нэг баг учраас нэг ойлголттой байж иргэн бүрд төрийн үйлчилгээг хоцроолгүй өгдөг байх ёстой. Мөн иргэдийн санал хүсэлтийг боломжийн хэрээр шийдвэрлэж, шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байх шаардлагатай. Тэгж байж төр иргэдийн хооронд уялдаа холбоо үүсч, хамтран ажиллахад элдэв саад бэрхшээл байхгүй болно.

Цаашдаа хороо, хэсгийн ахлагч нарт тулгамдсан олон асуудлыг нөөц бололцоогоороо шийдвэрлэнэ. Гол нь та бүхэн иргэн-төрийн гүүр болсон хүмүүс учраас илүү их сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг хүсье" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн зүгээс 2022 оныг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн бүх шатны удирдлагууд аль болох хурлаас татгалзаж, төрийн үйлчилгээг иргэндээ хүргэсэн, шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийг зорьж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ