Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг өгөв
2022.07.27

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг өгөв

Засгийн газрын /2022.07.27/ өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ээлжит хуралдаанаар

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг шалгах,

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох,

-Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.   

ШИНЭ МЭДЭЭ