МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чевнингийн тэтгэлэг эхэллээ
2022.08.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Чевнингийн тэтгэлэг эхэллээ

Бид оюутан залуустаа боломж олгох зорилгоор дотоод болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг цувралаар хүргэдэг билээ.

Энэ удаа Их Британид магистрын хөтөлбөрт суралцуулах Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэлснийг дуулгаж байна. 

 Суралцах мэргэжлийн чиглэлүүд:

  • Олон улсын харилцаа
  • Хүрээлэн буй орчин ба уур амьсгалын өөрчлөлт
  • Бизнес, эдийн засаг ба инновац
  • Сайн засаглал, хүний эрх ба ардчилал

Тавигдах шаардлага:

  •  Монгол Улсын иргэн байх. Суралцаж дуусаад эх орондоо эргэн ирэх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх. (Хамгийн багадаа IELTS-ын 6.5 оноотой байх)
  • Их Британийн санхүүжилтийн өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
  •  Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг байна.

Бүртгэл: 2022.11.01-нийг хүртэл www.chevening.org/apply хаягаар явагдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.chevening.org/scholarship/mongolia/-с авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ