МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах олон улсын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов
2022.08.09
Эрүүл мэнд

Хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах олон улсын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэхүү симпозиумыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв  болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хорт хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, дүрс оношилгооны шинэ аргуудаас суралцаж, туршлагажихын чухлыг онцлоод өөрийн орны сайн туршлагаасаа хуваалцаж манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд таван жил болсон байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ тогтолцоог бэхжүүлэхэд “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. 

Мөн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв. 

ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн ерөнхий захирал, ОХУ-ын Хавдар судлаачдын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Каприн Андрей, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд захирал Шегай Петр, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хавдар судлалын тэнхимийн профессор, Эрхүү хот дахь бүсийн Хавдар судлалын төвийн мэс засал хариуцсан орлогч дарга Расулов Родион, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот дахь Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хэвлийн хавдар судлалын тасгийн эмч Муратов Андрей, Япон Улсын Жунтендо их сургуулийн Гастроэнтерологийн дүрслэл, интервенцийн хавдар судлалын тэнхимийн доктор, Хүний их эмч, анагаах ухаан доктор Шиина Шуичиро, Япон Улсын Хавдар судлалын үндэсний төвийн ЭХО оношилгооны тасгийн эрхлэгч, Хүний их эмч, профессор Ясунори Мизүгүчи, Япон Улсын Киотогийн их сургуулийн дэд профессор, элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Тошими Кайдо болон албаны бусад хүмүүс байлцав.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0083
Controller Execution Time ( User Module / Page )  0.3627
Total Execution Time  0.3710
  GET DATA  
$_GET['id']   11147
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,727,040 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/84908
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11147' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11147' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11147 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11147'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11147' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11147 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11147' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '84908' 
0.3409   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11147 OR `map`.`user_id` = 11147) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)