МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Канад улсын туршлагыг нэвтрүүлнэ
2022.08.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Канад улсын туршлагыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, УИХ дахь Монгол-Канадын бүлэг, МУ-д суугаа Канадын Элчин Сайдын Яам, Бизнесийн зөвлөл, Монголын Тариаланчдын үндэсний холбоо хамтран "Газар тариалан дахь байгальд ээлтэй шинэлэг технологи" бизнес форум хийлээ.

Канад улс нь газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа бүс нутгуудад нэн тохиромжтой шийдлүүдийг ШУ технологи, инноваци хослуулах замаар шийдсэн арга туршлагаараа дэлхийд тэргүүлдэг юм. Тус улсын шилдэг компаниуд болон зөвлөхүүд өнөөдрийн форумд оролцож Монголын газар тариалан, ХАА-н салбарынханд газар тариалангийн салбарт инновацийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ технологиудаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн Монгол- Канадын парламентийн бүлгийн даргын хувиар уул уурхайн салбараас гадна шинэ салбарт Канадын сайн туршлага, технологиудыг Монголдоо ялангуяа газар тариалангийн бүс нутгуудад нутагшуулах, хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ