МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Баянцогт сумын сургуулийн 80 жилийн ойн баярт оролцлоо
2022.08.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Баянцогт сумын сургуулийн 80 жилийн ойн баярт оролцлоо

Баянцогт сумын сургууль байгуулагдсан цагаасаа хойш 2000 гаруй хүүхдэд дунд болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ. Сумын сургуульд одоогийн байдлаар 256 сурагч суралцаж байна. Ойн баярын арга хэмжээний үеэр сургуулийн захирал асан Н.Шагдарсүрэн гуай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ахмад багш Н.Отгондулам, нярав асан Г.Нэргүй гуай Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсаныг нь гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан санаачлан 2022 оны Улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн бүх ангийн ширээ сандлыг шинэчлэн, сургалтад ашиглах зөөврийн компьютер, проектороор хангахаар болж, өнөөдөр дээжээс нь гардуулан өглөө. Сургуулийнхаа нийт багш сурагчдад ойн баярын мэнд хүргэж, эрдэм боловсролыг түгээх гэгээн үйлсэд нь амжилт хүсээд, орчин цагийн ололт амжилтыг сургалтдаа нэвтрүүлэн, түгээн дэлгэрүүлэхийн ерөөл өргөе.

ШИНЭ МЭДЭЭ