МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-зөвлөх, тэргүүлэх багш нарын манлайлал” сургалт боллоо
2022.08.31
Орон нутгийн хөгжил

“Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-зөвлөх, тэргүүлэх багш нарын манлайлал” сургалт боллоо

Зуун мод хотод “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-зөвлөх, тэргүүлэх багш нарын манлайлал” сургалт (2022.8.29)-ны өдөр зохион байгуулагдлаа. Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулж байгаа уг сургалтад Политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан нарын 200 гаруй хүн оролцож байна.

Сургалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан санаачлан 2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулсан зөөврийн компьютерийг Төв аймгийнхаа 27 сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардуулан өглөө. Цахим шилжилт, мэдээлэл технологийн эрчим нэмэгдэж буй энэ үед сургууль цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг шат дараатай сайжруулан, шинэчлэх нь боловсролд оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.

Багш нартаа, боловсрол олгохоор ажиллаж буй хүн бүрт хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд, эрдмийн их ажилд нь амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ