2022.09.01
Орон нутгийн хөгжил
Улсын хэмжээнд анх удаа Завхан аймгийн бүх сургууль иж бүрэн хөгжмийн кабинеттэй болов
2022 оны хичээлийн шинэ жилийг угтаад УИХ-ын гишүүн миний санаачилгаар Завхан аймгийн боловсролын салбарт сүүлийн 30 жилд анх удаа 1.7 тэрбум төгрөгний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байна.
Үүнд:
- 29 ЕБС-д 1015,0 тэрбум төгрөгний санхүүжилтээр иж бүрэн хөгжмийн кабинет байгуулагдаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоод Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх ЕБС-ыг хөгжмийн иж бүрэн кабинеттэй болгох зорилтыг тусгуулж байсан. Урлаг, спортоор дамжуулан МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ыг хэрэгжүүлэх, хүнлэг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй зэрэг хүүхдийн сайн зан чанарыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон олон ажлуудыг санаачлан хийж байгаагийн нэг нь ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ-ыг дэмжих хөрөнгө оруулалтын ажил юм.
- 29 ЕБС-д 250 сая төгрөгний компьютер тоног төхөөрөмж;
- 14 цэцэрлэгт 147 сая төгрөгний хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж;
- 19 цэцэрлэгт 308 сая төгрөгний гадна талбай, тохижилтын тоног төхөөрөмж;
- 44 сая төгрөгний гал тогооны тоног төхөөрөмжийг тус тус хүргэлээ.
- УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Завхан аймгийнхаа боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэхэд онцгой анхаарах амлалтынхаа хүрээнд хийж байгаа олон олон ажлын нэг нь боловсролын салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажил юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: