“Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ
2022.09.13
Орон нутгийн хөгжил

“Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ

Энэ төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь "Дэлхийн Зөн Тайванийн" 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 5,13,22 дугаар хороодод 2018 оноос эхлэн хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд хүүхэд бүрийн сайн сайхан байдал, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөөх орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хүүхдүүдтэй хамтран хүүхэд хөгжил, хамгаалал, өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Уг төсөл нь хүүхдүүд гэр бүл, нийгмийн эерэг орчинд өсөж хүмүүжин, ирээдүйнхээ сайн сайхан байдлын төлөө өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулахаар 2 зорилт, 5 дэд зорилтын хүрээнд үйл ажиллагаануудаа явуулжээ.

Тухайлбал төсөл хэрэгжих хугацаанд 101 өрх айлд иж бүрэн таван ханатай гэр олгосон. Мөн хүүхдийн клубүүд хичээлээс гадуурх дугуйлан, амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулж 11 мянга гаруй хүүхэд, 1486 эцэг эх хамрагдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ