Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
2022.09.14

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нарын хамтаар УИХ дахь Монгол-Европарламентын бүлгийн Дарга УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг (2022.09.13) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз,

"Монгол Улсад НҮБ-аас Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2021 онд батлахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал байсныг онцлов. Энэ бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрсөн маш чухал баримт бичиг болсон" гэж онцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлээд байгааг дурдаж, одоогийн байдлаар 129 хуулийн төслийг байршуулж, олон нийтийн саналыг аваад байгааг мэдээллээ.

Хатагтай Аксель Никейз Монгол Улсад өндөр, дээд түвшний айлчлалууд зохион байгуулагдаж байгааг дурдаж, үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан болохыг тэмдэглэсэн.

Энэ нь НҮБ-аас олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгааг онцлов.

ШИНЭ МЭДЭЭ