МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймгийнхаа тариалан эрхлэгчидтэйгээ бодит, үр дүнтэй уулзалт хийлээ
2022.09.16
Орон нутгийн хөгжил

Завхан аймгийнхаа тариалан эрхлэгчидтэйгээ бодит, үр дүнтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай хамт БНСУ-ын иргэн, тариалан эрхлэгч Ким Чон Сул Завхан аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа.

Уулзалтад Завхан аймгийн баг, сумдаас ирсэн 100 гаруй тариалан эрхлэгч, иргэд оролцов. Ким Сон Чул Завхан аймгийн уур амьсгал, хөрсний онцлог байдалд нийцүүлэн хэрхэн үржил шимтэй нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах талаар тариаланчидад маань ус агаар шиг дутагдаж байсан хэрэгтэй туршлагуудыг танилцууллаа.

Мөн Улиастай болон ойрхон сумдын тариалан эрхлэгчдийн талбайд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж бодит зөвлөгөө туршлагаа хуваалцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ