МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголчууд, Солонгос улсад 5 сарын хугацаанд Хөдөө аж ахуйн салбарт дадлагажина
2022.10.05
Гадаад харилцаа

Монголчууд, Солонгос улсад 5 сарын хугацаанд Хөдөө аж ахуйн салбарт дадлагажина

БНСУ-ын "Ирээдүй" спорт үйлдвэрлэлийн судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын хооронд ажилчин илгээх хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэх санамж бичигт сумын Засаг дарга Ч.Сарангэрэл болон судалгааны хүрээлэнгийн төлөөлөлгч Ким Дун Гүн нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нь гадаадад ажилчин илгээх хүлээн авах тухай холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулах ба Монгол иргэдийг E-8 визний журмын дагуу Солонгос улсад 5 сарын хугацаанд Хөдөө аж ахуйн салбарт дадлагажигч ажилчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

undefined

Санамж бичгийн бэлтгэл ажлуудыг эхлүүлэн хангалттай болсон тохиолдолд үндсэн гэрээг байгуулах юм байна. Төв аймгийн газар тариалан эрхлэгчид, туршлага судлангаа ажиллах боломж нээгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ