2022.10.06
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх талаар ямар ч ажил хийхгүй байна

УИХ-ын чуулганы /2022.10.06-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад “Гүйцэтгэлийн аудитын тайланг” оруулахыг хүсэж байна. Аудитын сэдэв нь “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр “авч хэрэгжүүлсэн ажил. Энд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийхгүй байна гэж дүгнэсэн. МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын хийх хамгийн чухал ажил бол монголчуудыг ажил, орлоготой болгох. Байгаа ажлын байраа хадгалах ёстой. Энэ тайланг НББХ-р хэлэлцсэн. Үүнийг ЭЗБХ, УИХ-аар хэлэлцэх санал гаргаж байна.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо алга. Ерөнхий сайд мод тарихаас өөр зүйл хийхгүй байна. Зургаан жилийн өмнө МАН эх барихдаа монголчуудын өрийг 30 сая хүргэнэ гэж амласан бол би

“галзуу” хүн гэж бодно. Гэтэл өнөөдөр өр 30 сая хүрчихсэн. Гурван хүүхэдтэй нэг өрх 150 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Инфляц 16.2 хувьд хүрлээ, доллар 3500 төгрөг гараад явчихлаа. Ерөнхий сайд огцор, энэ Засгийн газар ажлаа хийхгүй байна. Төсөвт мөнгө алга. Хамгийн гол болсон, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр юу ч алга. Бас хууль тогтоомжийн хэрэгжилт дээр дүгнэлт гаргах цаг болсон.

ШИНЭ МЭДЭЭ