МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.12
Хүний эрх

Ж.Сүхбаатар: Шүгэл үлээгчийн хууль батлагдсанаар авилгын хэрэг буурна гэж үзэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022.10.12-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Энэ хуулийг хэлэлцээд шийдэх ёстой асуудал. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд энэ талаар Авлигатай тэмцэх газарт үүрэг, чиглэл өгч, эрчимжиж явсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьсан. Хууль зүйн гол үндэс нь манай улсын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Алсын хараа 2050 ын авлигагүй засаглалын чиг үүрэг, Их хурлын хууль тогтоомжийн үндсэн чиглэлд туссан, ОУ-ын авлигын эсрэг индексэдтуссан сайн санааны үндсэн дээр эрх бүхий байгууллагад мэдээлсэн мэдээлэгчийг шударга бус явдлаас хамгаалах тухай асуудал заагдсан.

ОУ-ын судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн салбарт үйлдэгдсэн залилангийн 45 хувийг салбар дотроос нь мэдээлсэн мэдээлэлд тулгуурлан илрүүлсэн байдаг. ОУ-ын судалгаагаар шударгаар илчлэн мэдээлэл өгсөн хүмүүсийг “шүгэл үлээгч” гэдэг. Авлига тойрог замаар явдаг учраас дотроос нь задалж илчилж байж, ил гардаг.

ШИНЭ МЭДЭЭ