2022.10.12
Хууль, эрх зүй
Б.Энх-Амгалан: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар өш хонзонгийн сэдэлтэй үйлдэл гарах магадлалтай
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022.10.12-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай. Авлигатай тэмцэх гэж байна гээд, хуурамч олон хүнийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өшөө авч, шантаач хийдэг ийм байдалд орох вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа. Цахим гүтгэлэг зогсоогүй байна. Гадны тусгай албадын үйл ажиллагааг зогсоож чадаагүй байгаа. Нийгмийн давлагаа торолуудаа зогсоож чадаагүй. Шүгэл үлээгчийг дэмжиж байна гээд хэн нэгнийг золиос болгох вий. Энэ хууль, бусад хуультайгаа хэрхэн зохицож байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19