МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Өрийн таазыг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Үндсэн суурь үзүүлэлтийг их хурлаар оруулж батлуулж байна. Энэ хүрээндээ жилийнхээ төсвийг оруулж батлуулах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө үйл ажиллагаанд тааруулж, Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байна, энэ зөв арга биш. Хэрвээ жил бүр ингэж явбал 5 жилээр харж батлах шаардлага байхгүй. Гэхдээ ОУ-ын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөхөөс өөр арга алга гэж тайлбарлаж байна. Цаашдаа Засгийн газар, Сангийн яам ямар төлөвлөгөө гаргаж ажиллах вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ