2022.10.13
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Төсвийн орлого, зарлагыг ямар тооцооллоор өмнөх сарынхаас өөрчилж төсвийн хүрээний мэдэгдэлд тусгав
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.13/-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Төсвийн хүрээний мэдэгдлийг 2023 оныхыг 2022-05-27-нд баталсан. Засгийн газар орлого, зарлаг аа энэ хэмжээнд, алдагдал аа энэ хэмжээнээс илүү гаргахгүй. Өр өө үүнээс үлүү гаргахгүй, дөрвөн сарын хооронд төсвөө хийгээд өргөн бариарай хэмээн үүрэг өгч, хэм хэмжээг нь заагаад өгчихсөн. Харин тоонууд нь нэлээдгүй өөрчлөгдөж орж иржээ. Орлого 1.6 их наядаар нэмэгдсэн байна. Таван сарын нөхцөл байдал одоо үеийн хооронд мар том өөрчлөлт ороод 1.7 орчим их наядаар орлого өснө хэмээн нэмэгдүүлсэн юм?
Төсвийн зарлага 1.3 орчим их наядаар нэмэгдсэн байна. Ямар томоохон санхүүжүүлэлтүүд нэмэгдэж байгаа вэ. Мөн Засгийн газрын өрийн нийт хэмжээ 1 их наяд орчмоор нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу, үүн дээр тайлбар өгнө үү?
Миний ойлгосноор хүүхдийн мөнгийг нийгмийн халамж болгож байгаа учир 2 их наяд орчим төгрөг болгон нэмэгдэж байгаа юм байна. 2024 оноос хүүхдийн мөнгийг хуучин шиг ээ олгох юм уу. 2024 оны төсвийн төсөөлөл дээр 570 тэрбум төгрөг болгож. 1.4 их наяд төгрөгийг буцаагаад хасчихсан байна. Энэ ямар учиртай талаар мэдээлэл өгнө үү?
Түүний асуултад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулт өглөө