2022.10.13
Эдийн засаг, Худалдаа
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Энэ удаагийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, 101 хуулийн төсөл, УИХ-ын 6 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулна. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Хууль, тогтоолын төслүүдийн Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.