МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Баялагтай орон ирээдүй хойч үедээ баялгаасаа хүртээх нь зүйн хэрэг

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоо болж байгаа юм байна. 9 хувийг хэмнэснээр яг хэдэн төгрөг хэмнэх гээд байгаа юм бэ. Хүүхдийн мөнгө олгосноос үүдээд эдийн засаг муудаад, ядуурал үүсээд байгаа асуудал байхгүй. Баялгаасаа иргэддээ хүртээнэ гэсэн зорилгоор анхлан энэ мөнгийг санаачилж байсан. Монгол улсын ядуурлын гол шалтгаан нь авлигач, хулгайчид шүү дээ.

Энэ мөнгө нь халамж огт биш. Баялагтай орон ирээдүй хойч үедээ баялгаасаа хүртээж байгаа л хэлбэр. Бидний жишээ авдаг улс орнуудын чинь төрөөс тэрбумтан, олигархууд төрдөггүй л байхгүй юу. Байгаа бүхнээ гэр бүл, хүүхдүүддээ зориулж байна.

“Нүүрсний хулгайчдын орлого хэдэн зуун тэрбумд хүрсэн” гэх мэтээр чуулган дээр хэрэлдэж байдаг. Энэ 9 хувийг хэмнэснээрээ юуг хэмнэх гээд байгаа юм бэ. Сонгуулиар санал авах гээд л хавтгайрсан халамж бий болгосноос л энэ үүдэлтэй болохоос биш хүүхдийн мөнгөнөөс болсон юм огт байхгүй.

Дагалдах хууль дээр, хуулиа засаж орж ирж байгаа нь нэг талаасаа үндсэн хууль зөрчихгүй болж байгаа юм байна. Нөгөө талаас бидний баялгаасаа хүртэх концефц шууд нуран уналаа. Уул уурхайн бүтээгдэхүүн ийм өндөр үед л бид санд аа мөнгө хадгалж, байгаа мөнгөө хүүхдүүддээ л өгөх нь зүйтэй.

Бид "олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжье" хэмээн байнга ярьдаг. Яг яаж дэмжих гээд байгаа нь тодорхойгүй учир гэр бүлийн тухай хуулийг байнга буцаадаг. Нэг хүүхэдтэй хүнд 20 мянган төгрөг, хоёр хүүхэдтэй айлд 40 мянга, гурван хүүхэдтэйд нь 120 мянга гэх мэтчилэн Монголын гэр бүлийг дэмжье л даа. Унгар улсын тухайд гурван хүүхэйтэй айлд 117 мянган евро өгч байна. Хөрш орнууд ч гэсэн дэмжиж байна шүү дээ. Бүртгэлгүй мөнгө байгаа үүнтэйгээ л ажиллах хэрэгтэй байна.

Түүний асуултад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ