МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.20
Хууль, эрх зүй

Б.Баярсайхан: Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах баталгаа бүрхэг байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига цэцэглэсэн, ёс суртахуун унасан, цаашаа хөгжиж чадахгүй, гацсан. Энэ асуудлыг шийдэхээр орж ирж байгаа зорилго нь зөв хууль. Төрийн албаны 200 гаруй мянган хүмүүсийн дотор шударга хүмүүс бий, тэд шүгэл үлээдэг. Үүнийгээ шүгэл үлээж байна гэж хэлэхгүй боловч, төрийн албанд байгаа шударга бус зүйл, авлига, ёс суртахуунгүй байдал, салбарыг самарч байгаа хэн нэгний талаар шүгэл үлээдэг, гэвч дуу хоолойн хүрдэггүй. Миний хувьд ийм зүйлийг биеэрээ амссан хүн.

Ноцтой, гэмт хэргийн чанартай хэргийг АТГ-т мэдээлдэг ч замхардаг. Хууль, хяналтын газар ялгаварлаж ханддаг, улс төрийн нөлөөлөл ордог. Улс төрч биш байсан ч гэсэн, яам тамгын газар байдаг танил талаараа дамжуулан хэргийг нуун, дарагдуулаад өнгөрдөг. Шударгатөрийн албан хаагчдын шүгэл үлээж байгаа асуудалд энэ хууль хэрхэн үйлчлэх вэ. Шүгэл үлээгч байснаараа хэлмэгдэх тохиолдол байна. Энэ зөвхөн манай улсад биш, олон улсад ийм жишээ бий. Тухайлбал, Монгол Улсад шүгэл үлээгээд өөрийнх нь амь нас, ажил амьдрал эрсдэлд ороод ямар нэгэн байдлаар гадаад улс руу явъя гэхэд монгол хүмүүсийг авах эрх нь нээлттэй байгаа юу. Хууль батлагдсанаар ийм эрх нээгдэх үү.

Мөн энэ хууль батлагдсанаар манай улс, ОУ-ын ямар гэрээ, эрх зүйд нэгдэх вэ. Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах баталгаа бүрхэг байна. Их хурлын чуулган, Байнгын хорооны хурал дээр миний хувьд шүгэл үлээж байгаа. Жишээ нь Завхан аймгийн бүх суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүх бүтээн байгуулалтыг чанаргүй хийгээд алга болсон хэсэг хулгайч нарыг бариад өгөөч аа. 70 гаруй мянган хүн амтай, энэ аймгийг хохиролгүй болгож өгөөч, хариуцлага тооцооч гэж яриад байхад АТГ, ЗГ, Сангийн яам хариу хэлдэггүй.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ