2022.08.11
Орон нутгийн хөгжил
Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 250 гаруй хүүхдүүд амарлаа
Сонгинохайрхан дүүргийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах зорилгоор 2019 онд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланг нээж байв.
Гэвч цар тахлын улмаас 2 жил “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан ажиллаагүй. Харин энэ жил зуслан хэвийн ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн 250 гаруй хүүхэд амарч монгол ахуйд суралцлаа. Хүүхдүүд амрахын сацуу цагаан идээ боловсруулах, монгол гэр барих, ачаа тэгнэх, үнээ саах зэрэг монгол ахуйд суралцаж, уламжлалт уяа зангилаа зангидаж сурч, арьс эсгийгээр гар урлал хийж сурчээ.