"Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" хэвлэлийн бага хурал боллоо
2022.11.16
Улстөр

"Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" хэвлэлийн бага хурал боллоо

Уг хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцсон юм.

1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болж, эдгээрт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болж өссөн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур үзүүлэлт юм.

Тэрээр "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд хамгийн сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь Монголын улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө хүчтэй байгаа явдал. Үүнийг хязгаарлах үүднээс сонгууль дахь хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, шаардлагатай тохиолдолд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих үүднээс нэмэлт санхүүжилтийг санал болгох, улс төрийн жендэрийн тэгш байдлыг хангаж байгаа намуудыг төрөөс дэмжих зэрэг заалтуудыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулж байгаа юм. Дэлхийн улс орнуудад ийм дэвшилтэт жишиг олон бий".

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн төсөлд өнгөрсөн 30 жилийн хугацаа дахь Монголын Ардчиллын түүхэнд гарсан зарим нэг алдааг засах, цаашид Монголын улс төр, ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, санхүүжилтийг шилэн болгох, улс төрийн авлигыг хязгаарлах зэрэг томоохон дэвшилтэт заалтууд тусгагдсан хэмээсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ