2022.11.17
Т.Аубакир: Олон улсын түвшний мэргэжлийн ямар судалгаануудыг хийснээр төр, хувийн хэвшлийн хуулийг боловсруулсан бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Олон улсын туршлагаас үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээ маш чухал байдаг. Тиймээс олон улсын туршлага, мэргэжлийн түвшний судалгаа хийсэн үү. Шинжилгээ ТЭЗҮ-ээр ямар ямар судалгаа хийсэн бэ?
Концессын хууль 2010 онд батлагдаад 12 жил болж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг дүгнэвэл ямар байна вэ? Энэ хуулиас ялгаатай зүйлийг хэлэх хэрэгтэй. Мөн оруулж ирж буй энэ хууль батлагдвал нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт ийм дэвшилтэт зүйл байгаа гэдгийг нэрлээд өгөөч. Миний хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмждэг. Төр зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03