МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтай хотхонд үүсээд буй нөхцөл байдлын гарц шийдлийг хайж хэлэлцүүлэг өрнүүлж байна
2022.11.18
Орон нутгийн хөгжил

Алтай хотхонд үүсээд буй нөхцөл байдлын гарц шийдлийг хайж хэлэлцүүлэг өрнүүлж байна

Баянгол дүүргийн 24-р хороо буюу Алтай хотхон, дунд гол орчмын замын ТҮГЖРЭЛ, СУРГУУЛЬ, цэцэрлэг шинээр нэмэгдэж буй барилга байгууламжийн нягтаршлийг зохицуулах, ялангуяа УЛСЫН СУРГУУЛЬГҮЙ байгааг хэрхэн шийдэх талаар холбогдох газрын дарга удирдлагууд, хариуцсан мэргэжилтэн, инженер нартай хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Сүүлийн үеийн баригдсан хотхонууд сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдээгүй нь дийлэнх байдаг. Алтай хотхон нь 5551 өрхийн 10 гаруй мянган оршин суугчдын хүүхдэд УЛСЫН СУРГУУЛЬ БАЙХГҮЙ. Оршин суугчид сургуулийн асуудлыг шийдхийг хүлээж бүтэхгүй болохоор өөр сургууль руу өглөө бүр хүүхдээ зөөх хэрэг гардаг. Энэ нь түгжрэлийг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болдог юм.

Хэлэлцүүлэгт:

  • Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Хан-Уул
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын БГД хариуцсан зохион байгуулагч М.Тэгшжаргал
  • Нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа
  • Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Н.Намуу, инженер М.Баярбат
  • БГД-ийн 24-р хорооны ИХТ Ч.Чойдог
  • БГД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч Н.Ариунтөгс
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ
  • Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Батмягмар
  • Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан нар оролцлоо.
  • Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс өөр өөрсдийн гарц шийдлүүдийг танилцуулсан бөгөөд саналуудаа багцлан нэгтгэж шат дараатайгаар шийдэж ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ