Баянзүрх дүүргийн ИТХ-ын VIII нэгдсэн хуралдааны тов гарчээ
2022.12.01
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн ИТХ-ын VIII нэгдсэн хуралдааны тов гарчээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хурал болов. Хурлыг ДИТХ-ын дарга А.Баяр даргалж зөвлөлийн гишүүд болох Төлөөлөгч П.Дэлгэрдалай, Д.Батцэцэг, Ц.Үүрцайх, М.Далайцэрэн, Б.Одбаяр, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар VIII нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон хурлын хороод, нэгдсэн хуралдааны товыг хэлэлцэн батлав.

Нэгдсэн хуралдаанаар:

  • Төрийн дээд шагналд уламжлах тухай

  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний “Түр хамгаалах байр” байгуулах тухай

  • Хороодын хамтарсан багт санхүүжилт олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хурал 12 дугаар сарын 5-ны өдөр, Нэгдсэн хуралдаан 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдана.

ШИНЭ МЭДЭЭ