2022.12.02
Т.Аубакир: Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хөгжүүлэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Аялал жуулчлалын тухай хууль манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний хөшүүрэг болохуйц том хууль юм. Энэ хуулийг дэмжиж байна.
Нэгдүгээрт, Ард иргэдийн дунд маргаан дагуулаад байгаа асуудлыг тодруулж асуумаар байна. Наймдугаар заалт дээр, Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгээс бусад цэгт байршвал торгуультай гэв. Үүнийг зөв тайлбарлах хэрэгтэй байна. УБ хотоос гарч давхиад, Лүн сум дээр хоноглоод явахыг хориглоогүй юм.
Хамгийн гол нь нэгдсэн зохион байгуулалтад орох, аялал жуулчлалын бүс нутагт дураараа отоглоод, бохирдуулаад, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлээд, усны аюул гэх зэргээс сэргийлэхийн тулд тухайн бүс дотор дураараа отоглуулахгүй гэсэн л бодлого явж байгаа юм. Үүнийг тодорхой тайлбарлаад явахгүй бол, өргөн уудам газар нутагтаа махайнгаа бариад хоноглох эрхгүй болчихлоо гэж нийгэмд асуудалд дагуулж байна. Хуулийнхаа үзэл санаа, зорилгыг зөв тайлбарлах ёстой байна.
Дотоодын аялал жуулчлал руу чиглэсэн бодлого буюу хувийн хэвшлүүд дээрээ түшиглэж ард иргэдтэйгээ хамтарсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой.
Тухайлбал, Эсгий гэрээ бариад, бүргэдээрээ мөнгө олдог иргэдийнхээ орлого юмыг боомилж болохгүй. Зуны улирал буюу аялал жуулчлалын эрэлттэй үед, орон нутагт эвэнт хийх асуудлыг энэ хуулиар дэмжиж байгаа. Долоо хоногтоо нэг эсвэл хоёр эвэнтийг орон нутгаас нь зохион байгуулж өгөөд, эргээд орон нутаг маань ямар ашигтай гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Үүн дээр хариулт өгнө үү?
Хоёрдугаарт, Тусгай зориулалтын ангийн асуудал байна. Энэ хулийн зохицуулалтаар дуудлага худалдааны хэлбэрээр өгөх нь. Тайлбарласнаар 20 орчим хувь нь орон нутагтаа үлдэх юм байна. Аймаг орон нутгаас хүсэлтүүд ирж байгаа. Орон нутагтаа төсөв бүрдүүлдэг ан агнуурыг маань дээшээ аваад явчхаж байгаа юм биш үү. Үүн дээр хариулт өгнө үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03