2022.12.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Х.Булгантуяа: Энэ хуульд отоглох газартай холбоотой асуудлыг тодорхой оруулж өгөөрэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Энэ хуулиар зөвхөн холбоогоор дамжин Аялал жуулчлалын компаниуд зөвшөөрөл авах юм байна гэсэн шүүмжлэл байна. Та бүхэн ямар хэлэлцүүлэг хийж салбарын хүмүүс, аялал жуулчлалын хот хөдөөгийн компаниудтай хийсэн бэ. Цаашдаа мэргэжлийн холбоодын хуулийг батлаад явах цаг болжээ. Мөн отоглох газартай холбоотой хүмүүсээс санал, шүүмж их ирж байна. Ажлын хэсгийнхэн энэ тал дээр хаана отоглох ёстойг сайн оруулж өгөх хэрэгтэй. Манай өсвөрийн парламентчдын зүгээс санаачлан иргэн та байгаль хамгаалагч гэсэн апп ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд байгаль орчинтой холбоотой асуудлын талаарх мэдээллээ хурдан шуурхай дамжуулах боломжтой болно. Яам дэмжиж байгаа улам эрчимжүүлээрэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.