2022.12.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.
Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов.
ШИНЭ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022.12.07