Баянзүрх дүүргийн үе үеийн ИТХ-ын төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлжээ
2022.12.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баянзүрх дүүргийн үе үеийн ИТХ-ын төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлжээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд үе үеийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарыг хүлээн авч уулзсан юм

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-аар баталж, Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж, чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлон, эрх зүйн үндсийг бүрдүүлж өгснөөс хойш өдгөө 30 жилийн нүүрийг үзэж байна.

Тус арга хэмжээнд төлөөлөгч нарыг төлөөлж

  1. 2000-2004 оны НИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Т.Билэгт
  2. 2004-2008 онд ДИТХ-ын Төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Гантөмөр
  3. БЗД-ийг Найрамдалын район байхад АИХ-ын депутат, 2004-2008 онд ДИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Дүгэр
  4. 2004-2008 онд ДИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Гүнжидмаа нар дурсамжаа хуваалцан, үг хэллээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр тус арга хэмжээнд ирсэн ахмадуудаа хүндэтгэн, 2023 онд дурсамж номыг хэвлүүлнэ хэмээн амлаад “Үе үеийн ИТХ урдаа тавьсан зорилт, мөрийн хөтөлбөр, онцлог, хийж хэрэгжүүлэх ажлуудтай.

2020-2024 оны ИТХ “Өв тээсэн Монгол, өв тээсэн ИТХ” байя, бодлого тодорхойлогч нь байя, хөрөнгө оруулагч байгууллага байя гэсэн гурван зорилтыг тавьсан. Бидний өв тээсэн Монгол, өв тээсэн ИТХ байх зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй” хэмээн онцлон хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ