МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.30

Ц.Туваан: Энэ зээл үнийн өсөлт, инфляцад хэрхэн нөлөө үзүүлэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Монгол улсын өр ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байна. Мэдээж зээл бол олон улсад хэрэглэгддэг зах зээлийн хэрэглэгдэхүүн. Эдийн засаг нь хөгжсөн том улсууд ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээ давсан зээлүүдтэй байдаг.

Мөчлөг сөрсөн гэсэн байна. Энэ дотор юу юу орж байгаа вэ. 100 сая долларын зээл юунд зарцуулагдах вэ. Ард түмний хүсэн хүлээгээд буй үнийн өсөлт, инфляцын өсөлтөд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ