2023.01.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ц.Туваан: Энэ тогтоолын төслийг ямар төлөвлөгөө, судалгаан дээр үндэслэн гаргасан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төсөл Шинэ Хархорин хотын тухай ярьж байна уу, эсвэл шинэ Нийслэл хотын тухай ярьж байна уу. Монгол Улсын хүн амын 50 хувь нь суурьшиж байгаа гэсэн танилцуулга явж байна. Монголчуудын зөвлөлдөх санал асуулгад орох асуудал энд байна. Судалгаа яаж хийсэн бэ? Хүнсний хангамжийн асуудалд анхаарал хандуулан Төв аймгийн иргэд ажиллаж байгаа, санал асуусан уу?

Зүүн гурван аймаг гэх мэт бусад аймгийн төлөөллөөс санал асуусан уу. Хэдэн хүнтэй, ямар хот байгуулахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалт хэдий хэр хэмжээний өртөг орох вэ, тооцоолол, төлөвлөгөөгөө яаж гаргасан бэ. Майдар болон бусад хотын асуудал хэрхэн явж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаа яриад хөрөнгө гаргахад олдохгүй байгаа. Энэ тогтоолын төслийг ямар төлөвлөгөө, судалгаан дээр үндэслэн гаргасан бэ.

ШИНЭ МЭДЭЭ