2023.01.12
Хууль, эрх зүй
Ц.Туваан: 7 жилээр тэтгэвэрээ тогтоолгосон хүмүүсийн алдагдлыг нөхөж тооцох уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ хууль оройтож орж ирж байна. Энэ хооронд маш их юм боллоо. Ковид гарлаа, инфляц галзуурлаа, юмны үнэ өслөө. Бүрэн тэтгэвэрийн хэмжээг 500 мянгөн төгрөг болгоод, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээг 400 мянга болгосон. Энэ ажил ямар ч үр дүнгүй болчихлоо. Инфляц, үнийн өсөлтөд тэтгэвэрийн нэмэгдэл идэгдчихлээ. Оройтож байна гэж хэлж байгаа нь ийм учиртай.
Нийгмийн даатгалын шимтгэл буй. Иргэн өөрөө, ажил олгогч, мөн сайн дураар төлж байгаа. Энэ хуулийн концевц дээр шимтгэлийг уртдаа юу гэж харж байна вэ?
АН-ын үед “Хамтын тэтгэвэрийн тухай хууль” хэрэгжиж байгаад хуулийг хүчингүй болгосон. Эл хууль амьдралд маш хэрэгтэй хууль байсан. Хоёулаа зэрэгцээл бүх зардлаа төлж явж байгаад нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээр нөгөө хүнд нь бүх ачаалал шууд ирдэг асуудал үүсдэг. Үүн дээр анхаарсан хууль байсан. Үүнтэй адил ямар зохицуулалт энэ хуульд орж ирж байна вэ?
Хууль хэрэгжиж эхэлнэ. Хуваарилалтын тогтолцооноосоо хагас хуримтлал руу орно гээд байна. Олон давхаргат тэтгэвэрийн тогтолцоо руу орно гэж байна. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр нэмэгдэх үү, хасагдах уу? Та нар шулуухан хэлж өгөөч.
Мөн ахмад настнуудын ярьдаг асуудал бол тэтгэвэрийн зээл. Тэтгэвэрийн зээлийг өөрсдөө хэрэглэдэггүй. Ач зээ нар, хүүхдүүдэдээ машин, тэрэг, сургууль соёлын төлбөр зэргээр ашиглах гээд урт хугацаагаар аваад өгчихдөг. Тэтгэвэрийн насны иргэдийн хэдэн хувь нь хэдэн төгрөгийн зээлтэй байна вэ?
Тэтгэвэр бодох жил 7 байсныг 5 жил болгосон зохицуулалт энэ хуульд оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Энэ зохицуулалтын хүрээнд өмнө нь 7 жилээр тогтоолгочихсон хүмүүсийг 5 жилээр бодохдоо нөхөж тооцох уу?
Монгол улс нийгмийн даатгалын хуультай явж байгаа. Дээрээс нь нэрийн дансны хуультай. Хүчингүй болоогүй, хууль хэрэгжээд явж буй. Нэрийн дансанд чинь мөнгө байна уу? Хэдэн их наяд төгрөгийн хуримтлал энэ дансанд байх ёстой вэ. Энэ асуудлыг хууль оруулж ирж байгаа салбарын яам, Сангийн яамны зүгээс яаж хандаж байна вэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20