МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Туваан: Махны экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.13\ нэгдсэн хуралдаанаар Махны экспортын тухай тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Монгол Улс саяхан малаа тоолж дууссан, 71.1 сая мал тоолууллаа. Малчид ажлаа сайн хийсэн. Харин малын гаралтай бүтээгдэхүүн маш бага үнэтэй байна. Сүүлийн үед валют, долларын ханшны өсөлтөөс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Төлөг зараад авдаг байсан бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байна Үүнийг шийдэх ямар бодлого баримтлах вэ. Махны экспортоо нэмэгдүүлмээр байна. Т.Аубакир гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг үүн дээр анхаарч ажиллаж байна, салбарын яам энэ ажлыг дэмжин хамтарч ажиллаарай. Нөөцийн мах бий. ХААЯ 2 хайчны уулзвар дээр суудаг. Малчид махны үнэ бага байна гэдэг. Хот суурины иргэд махны үнэ өндөр байна гэдэг. Энэ үнэний асуудлыг яаж зохицуулах вэ.

Түүний асуултад ХХАА-н сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ