2023.01.20
Хүний эрх

Ц.Мөнхцэцэг: Олон нийттэй харилцах алба ямар үүрэг гүйцэтгэж, зөрчилтэй гэж ямар контентыг бүртгэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.20\ нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Олон нийтийн мэдээллийг нэг талаас хязгаарлах нь цахим орчинд халдага, эрсдэлээс иргэдийг хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаасаа үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэний болон улстөрийн эрхийн ОУ-ын фактын 20-р зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зааж өгсөн байдаг. Ялангуяа дайсагналцах, үндсэрхэг үзлийг өдөөн хатгах, арьс өнгөөр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг хуулиар хязгаарлана. Цахим орчинд мэдээллийг зохицуулах энэ хууль эдгээр үндэслэлээр буюу хуульд заасан үндэслэлээр тодорхой хязгаар тээх боломжтой.

Манай Үндсэн хуульд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, хүний эрхийг хязгаарлах хэд хэдэн зарчмыг тусгасан байдаг. Тухайлбал энэхүү хязгаарлалт нь ҮАБ бусад хүний эрх, эрх чөлөө, эсвэл нийгмийн дэг журам, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хийгдэж байгаа бол. Хүний эрхэд тавьж байгаа аливаа хязгаарыг хуулиар тодорхой зааж өгөх ёстой. Бусдаар хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгэн этгээд энэ хуулийн заалтыг үндэслэн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Түүнчлэн хараат бус шүүхээр хянагддаг байх ёстой. Хязгаарлалт нь тухайн үйлдэлд тохирсон зайлшгүй шинжтэй байх ёстой, үүнийг хуульд хэр тусгасан бэ.

Түүний асуултад ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ