2023.02.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дундговь аймгийн Сайхан-Овоо сум шинэ сургуультай болов
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заал, урлагийн орчин бүрдүүлсэн шинэ сургууль нээлтээ хийлээ. Уг бүтээн байгуулалт нь тус суманд сүүлийн 50 гаруй жил хийгээгүй томоохон бүтээн байгуулалт юм.
Шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцсон. Сургуулийн тохижилтод улсын төсвөөс 115 сая төгрөгийн ширээ сандал бусад тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Мөн сонгогдсон гишүүний хувиар Дундговь, Говьсүмбэр аймгуудад хэрэгжүүлдэг "Их соёл-эх үндэс" хөтөлбөрийнхөө хүрээнд 30 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, ухаалаг самбар, иж бүрэн дуу бичлэгийн төхөөрөмж бусад сургалтын тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.
Сайхан-Овоо суманд 100 хүүхдийн шинэ дотуур байр ашиглалтад ороод удаагүй. Сурах орчин нь сайжрахын хэрээр сургалтын чанарт ч нөлөөлж байна. Багшийн хүрэлцээ сайн, сумын хүүхдүүдийн сургалтын чанар улсад 5, аймагтаа эхний 2-т эрэмбэлэгдэж байгаа сайхан нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд илүү их амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг онцоллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ
2024.05.13
Боловсролын цогц реформ хийсэн багц хууль
2024.05.01
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19