contact@tuvaan.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Жиргэх
2023.02.13
Орон нутгийн хөгжил
Төв аймгийн зургаан суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод сумын зургаан багийн Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан санал сэтгэгдлийг нь сонслоо.Өрхийн эрүүл мэндийн төвүүд маань өмнө нь хүлээлгэн өгсөн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ашиглан иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгааг харахад таатай сайхан байна.
Энэ удаагийн уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууд маань цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгааг хэлж, эмнэлгийн боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахаас аргагүй байдалд орж, ажиллаж байгаа талаар хэлж байв.
Мөн ӨЭМТ-үүдийн байр нь иргэдэд үйлчлэхэд зай талбайн хувьд хүрэлцээ муутай, цаашид зарим багийн ӨЭМТ-ийн байрыг томруулан шинэчлэх шаардлагатай талаар эмч, сувилагч нар маань саналаа хэллээ. Уулзалтын үеэр ӨЭМТ-үүдэд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой ажилд нь дэмжлэг үзүүлэн зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.
ӨЭМТ-үүдэд ажиллах үеэр эмчлүүлэн үйлчлүүлж буй өндөр настнууд маань тэтгэвэр нь үнийн өсөлтийг давж чадахгүй, амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар хэлж байлаа.
Төв аймгийнхаа Зуунмод сумын Политехник коллеж, Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах, дунд сургуулийн удирлагуудтай уулзан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.Уулзалтын үеэр сургуулийн удирдлагуудад сургалтад ашиглах зөөврийн компьютерийг хүлээлгэн өгөв. Хүмүүн цогцолбор дунд сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн танхим нээн ажиллуулж байгаа бөгөөд Зуунмод суманд амьдардаг 57 хүүхдэд Ерөнхий боловсрол олгох зорилготой юм байна. Энэхүү танхимын сургалтын орчныг сайжруулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Төв аймгийнхаа Сэргэлэн сумын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан ахлах дунд ангийн сурагчийн ширээ 40, сандал 80, бага ангийн ширээ 40 сандал 40 ширхэг, зөөврийн компьютер, проектор дэлгэцийг хүлээлгэн өглөө. Сургуулийн захирал Ш.Отгон-Эрдэнэ сургуулийнхаа сургалт үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Тус сургуульд 164 сурагч суралцдаг бөгөөд сургуулийн барилга нь 1981 онд баригджээ. Сүүлийн жилүүдэд нийслэл хот болон ойролцоох сумдаас шилжин ирэгсэд нэмэгдэж, сургуульд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Ц.Туваан: Ард түмний өмч юм бол 51, 40 хувь биш яагаад 34 хувь дээр тогтчихсон юм
2023.12.22
Хянан шалгах түр хороо эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авахаар болов
2023.12.22
Ц.Туваан: Бүсчилсэн тойргийн онцлогуудыг анхаарч үзэх хэрэгтэй
2023.12.21
Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл өглөө
2023.12.19
Багийн дарга нар зөөврийн компьютертай боллоо
2023.12.12
Ц.Туваан: Малчид цагаан идээгээ, тариаланчид ногоогоо зарж чадахгүй болжээ
2023.12.04
Ц.Туваан: Газрын тухай хуулийг цогцоор нь шийдэх цаг болсон
2023.11.24
Ц.Туваан: Ипотекийн зээл арын хаалганы авлига, хээл хахуулийн хэрэгсэл болсон
2023.11.23
Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар манай улсын авлигын индекс ямар байгаа вэ
2023.11.20
2024 онд биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулалт тусгагдлаа
2023.11.20
Ц.Туваан: Иргэд хөрөнгө чинээтэй, хүнээс хамааралгүй байж л авлигын индекс буурна
2023.11.17
Ц.Туваан: Инфляцыг онилсон ямар бодлого гаргах вэ?
2023.11.16
Ц.Туваан: Нэг зүйлд хүлээлгэсэн хариуцлагаараа нөгөө асуудлуудыг давхар шийтгэдэг концепци чинь зөв үү?
2023.11.16
Ц.Туваан: Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнд олгох урамшууллын шалгуурыг тодорхой болгох хэрэгтэй
2023.11.10
Сумдын Соёлын төв шинэ техник хэрэгсэлтэй боллоо
2023.11.01
Ц.Туваан: Эрх баригч намын хамгийн сайн чаддаг зүйлийн нэг бол буруугаа бусад руу чихэх
2023.10.27
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэ сумын 100 жилийн ойд зориулсан малчдын чуулга уулзалтад оролцлоо
2023.10.15
Ц.Туваан: Өмнөх дарга нарын алдааг давтахгүй сайн ажиллаарай
2023.10.12