МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цагаандэлгэр сумын төслийн гүйцэтгэлд нэмэлт санхүүжилт шаардлагатай
2023.02.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Цагаандэлгэр сумын төслийн гүйцэтгэлд нэмэлт санхүүжилт шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Цагаандэлгэр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байраар орж, нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцаж, тойрогтоо ажиллалаа.

Тус сургууль нь 1998 онд  барьсан хичээлийн байр, дотуур байртай. Энэ сургуулийн ариун цэврийн байгууламж, татуурга нь зөвхөн цахилгааны эх үүсвэрээр ажиллахаар баригдсан байна. Иймд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр шаардлагатайг сургуулийн удирдлага хүслээ.

Нийтдээ төслийн гүйцэтгэл төлөвлөсөн төсвөөсөө 200 сая төгрөгийн үлдэгдэлтэй хийсэн учраас асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг холбогдох газар нь уламжлахаар болов.

Нэмэлт цахилгааны эх үүсвэртэй болоход 30 сая төгрөгийн дэмжлэг хэрэгтэй.
Энэ төслийн гүйцэтгэл үр дүнд УИХ-ын БСШУСБХ-ны ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ