2023.02.21
Орон нутгийн хөгжил
Улсын аваргууд шагналаа гардан авлаа
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн сар шинийн босгонд дээр Улсын хошой аварга, аварга, тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл Дорнын тал нутгаас “Улсын аварга малчин”- аар 9 өрх, “Улсын хошой аварга малчин”-аар 1 өрх, “Улсын аварга тариаланч”-аар 2 тариалан эрхлэгч тодорсон билээ.
Аварга малчны шагналыг 1945 оноос Маршалын тушаал шийдвэрээр олгож эхэлсэн ба малчин ардынхаа нөр их зүтгэлийг нь үнэлэн хүндэтгэж, хотонд нь очиж гардуулдгаараа онцлогтой.
Аймагтаа сум, багт тархан суугаа малчдаа хойд хязгаар Баян-Уулаас өмнөд Халхын гол хүртэл зорин очиход “Улсын аварга малчин”-аар шалгарсан малчин өрхүүдийн дийлэнх нь аваргын удам дагасан ажилсаг малчид байлаа.
Мал сүргээ тооноос чанарт шилжүүлж, бэлчээрийн тэнцвэрт байдалд анхаарч, нутаг орныхоо сайн дурын байгаль хамгаалагч, хүн зоноо эрүүл хүнсээр хангагч, шилдэг татвар төлөгч, ажлын байраар хангагч, газар нутгийнхаа бүтэн байдлын төлөө мөрдөсгүй хилчин гээд хоёргүй сэтгэлтэй малчид, тариаланчдадаа баяр хүргэе.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26