МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хүүхдийг Ивээх Сан “Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдэд дэмжлэг үзүүллээ
2023.03.02
Орон нутгийн хөгжил

"Хүүхдийг Ивээх Сан “Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдэд дэмжлэг үзүүллээ

Хүүхдийг Ивээх Сан “Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийг Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Борнуур, Эрдэнэсант сумдад хэрэгжүүлэхээр болж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар хамтран ажиллах санамж бичгийг зурсан билээ.

Миний бие өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүнд байгаа Төв аймгийн сумдад туслах санаачлагыг гаргаж олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хүсэлт илгээсэн юм. Энэхүү саналыг маань дэмжиж Төв аймгийн зорилтот бүлгийн малчид, тэдний хүүхдүүдэд “Хүүхдийг Ивээх Сан”-гийн хамт олон тусламж үзүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд малчин өрхийн амжиргааг дэмжих малын тэжээл, мөнгөн тусламж, дотуур байрны хүүхдүүдэд эрүүл ахуйн багцийг хүлээлгэн өгөх юм.

Эхний тусламжийг  Төв аймгийн Эрдэнэ сумын малчдад хүрлээ

Цаг хэцүү байгаа энэ үед Эрдэнэ сумын 60 өрхөд, өрх тус бүрт 250 мянган төгрөгийн мөнгөн тусламж, 4 шуудай хорголжин тэжээл, дотуур байрны 176 хүүхдэд эрүүл ахуйн багц зэрэг нийт 24 сая төгрөгийн тусламж үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ