МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Альпин үүлдрийн ямаанаас өдөрт дунджаар 3 литр сүү саадаг
2023.03.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Альпин үүлдрийн ямаанаас өдөрт дунджаар 3 литр сүү саадаг

УИХ-ын гишүүн Ц.Туваан Франц улсаас импортлосон Альпин үүлдрийн ямааны аж ахуйгаар зочиллоо. Мал аж ахуйн салбараас олох орлогыг нэмэгдүүлэхэд өндөр ашиг шимтэй үүлдрийг нутагшуулах ажлыг хувийн хэвшлийнхэн маань манлайлан хийж байгааг харахад таатай байна.

Энэ үүлдрийн ямаа нь сүүний гарц сайтай ба тослог нь 3.4%, уураг нь 3.3% байдаг. Саалийн ид үед нь өдөрт дунджаар 3 литр сүү саадаг. Тус ферм нь энэ жилийн анхны төлөө хүлээн авч эхэлсэн байна. Эх орондоо нутагшуулж байгаа Альпин ямааны ишгээ фермийнхэн малчдад зарж борлуулахаар зорьж байгаа ажээ.

Альпин ямааг манай Төв аймгийн фермерүүд үржүүлэн өсгөх боломж харагдаж байна. Ямааны сүү бол хүний биед хамгийн сайн шингэдэг сүү болох нь судалгаагаар батлагдсан аж.

ШИНЭ МЭДЭЭ