2023.03.06
Орон нутгийн хөгжил
"ХАВДРЫН АЮУЛГҮЙ АРХАНГАЙ” төсөл хэрэгжүүлж байна
“ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ” төслийг санаачилж, 2016-2020 онд хэрэгжүүлсэн маань ихээхэн үр дүнгээ өгч, 3000 гаруй хүн элэгний С вирусгүй болж, 100-аад хүний элэгний хорт хавдар эрт илрүүлгээр илэрч эмчлэгдэж, олон гэр бүлд аз жаргал бэлэглэсэн юм.
Тиймээс 2020 оноос залгуулан “ХАВДРЫН АЮУЛГҮЙ АРХАНГАЙ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Ажил маань алхам алхмаар урагшилсаар байна.
- 2020.07.20-21-нд Төслийг хэрэгжүүлэх асуудлаар Архангай аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзав.
- 2020.07.28-нд Төслийн ажлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирлагуудтай уулзав.
- 2020.08.12-нд “Хавдрын аюулгүй Архангай” төслийг эхлүүлж, Хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгын шавыг тавив.
- 2022.03.01-нд Хавдрын эрт илрүүлгийн төвийг нээв.
- 2023.02.19-нд Хавдрын эрт илрүүлгийн явуулын автомашиныг Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөв.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20